“Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан ЭСҮТ-ийн спортын наадам боллоо

A- A A+
“Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан ЭСҮТ-ийн спортын наадам боллоо

 

“Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор Олон улсын сувилагчдын өдрийг угтсан аяны хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвийн спортын наадам 2018 оны 04 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  

Ажиллагсдын эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих зорилготой байгууллагын спортын наадам нь 4 төрлөөр зохион байгуулагдаж, аврагаа шалгарууллаа.

Тэмцээний төрлүүдэд идэвхтэй оролцон шагнал хүрсэн ялагч нар:

Шатар:  

         эрэгтэй- II курсын резидент эмч Б.Өнөрборгил

         эмэгтэй- эмгэг судлаач эмч Г.Ганчимэг

 

Ширээний теннис:

         эрэгтэй-I курсын резидент эмч Э.Төрболд

         эмэгтэй- лабораторийн техникч Н.Баярмаа

Гар бөмбөг (холимог):

         I байр- Эс судлал, эрт илрүүлгийн алба 

         II байр- Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны II баг

Сагсан бөмбөг (холимог):

          I байр- Эс судлал, эрт илрүүлгийн алба

          II байр- Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны I баг 

"Шилдэг баг"-аар Эс судлалын эрт илрүүлгийн албаны баг шалгарч шилжин явах цом, мөнгөн болон эд бүхий зүйлээр шагнагдлаа.

Спортын олон төрөлд оролцсон II курсын резидент эмч Б.Өнөрборгил, уран тоглогчоор I курсын резидент эмч Ч.Мөнхжаргал, эс судлаач Б.Баттулга нар “Шилдэг тамирчин”-аар тус тус шалгарлаа.

            Эмгэг судлалын үндэсний төвийн нийт ажиллагсддаа спортын өндөр амжилт хүсье.