Эрдэм шинжилгээний хурлын зар

A- A A+
Эрдэм шинжилгээний хурлын зар

Эмгэг судлалын үндэсний төв нь Монголын Эмгэг Эд, Эс Судлалын Нийгэмлэг АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Олон Улсын Эмгэг Судлалын Монгол дахь хүрээлэнтэй хамтран 2018 онд “Эмгэг судлалын Олон улсын анхдугаар сургалт, эрдэм шинжилгээний хурал”-ыг 2018 оны 6 дугаар сарын 7, 8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. 

Эрдэм шинжилгээний хурал нь 2018 оны 6 дугаар сарын 7-нд Элэгний эмгэг судлалын чиглэлээр, 6 дугаар сарын 8-нд Элэгний бус эмгэг судлал чиглэлээр зохион байгуулагдах ба эрдэмтэн багш, эмгэг судлаач эмч, эс судлаач болон эмнэлэгийн мэргэжилтэнүүд та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Эрдэм шинжилгээний хурлын удирдамж болон илтгэлд тавигдах шаардлагыг энд дарж үзнэ үү. Хурлын талаар 313820, 88817167 утсаар ЭСҮТ-ийн ССЭШГХА-ны дарга, АУ-ны доктор О.Дуламсүрэнгээс лавлана уу.