Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан ба Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олон идэвхтэй оролцон ойр орчны талбайгаа цэвэрлэлээ.