“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтсан Мэдлэг – ур чадвар онол практикийн бага хурал боллоо. 

A- A A+
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтсан Мэдлэг – ур чадвар онол практикийн бага хурал боллоо. 

Жил бүрийн олон улсын сувилагчдын өдрийн хүрээнд мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулж, тэмдэглэдэг уламжлалтай билээ.

2018 онд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирлын тушаалаар Эмгэг судлалын лавлагаа лабораторийн хамт олон “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор Олон улсын сувилагчдын өдрийг угтан 2018 оны  05-р сарын 07-ны өдөр “Мэдлэг – ур чадвар” онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

  • Онол практикийн бага хурлын:
  • Тэргүүн байрыг ахлах зэргийн лабораторийн техникч Н.Баярмаа, ахлах зэргийн лабораторийн техникч Н.Өлзийбаяр, ахлах зэргийн лабораторийн техникч Д.Отгонсүрэн нар “Умайн хүзүүний эсийн шинжилгээний харьцуулсан судалгаа” илтгэлээр
  • Дэд байрыг тэргүүлэх зэргийн лабораторийн техникч Г.Энхжаргал, лабораторийн техникч Г.Ариун-Үйлс нар “ЭСҮТ-ийн нийт ажиллагсдын дундах хоол тэжээлийн байдлыг судлах нь” илтгэлээр
  • Гутгаар байрыг лабораторийн техникч Г.Гантуяа, лабораторийн техникч Б.Мөнх-Эрдэнэ нар “MSB будаг, түүний арга аргачлалыг лабораторид нэвтрүүлэх нь” илтгэлээр тус тус эзэллээ.