Эсийн эмгэг судлалын төрөлжсөн мэргэшлийн сургалтын 2017-2018 оны суралцагчид амжилттай төгслөө

A- A A+
Эсийн эмгэг судлалын төрөлжсөн мэргэшлийн сургалтын 2017-2018 оны суралцагчид амжилттай төгслөө

Эмгэг судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Эсийн эмгэг судлал”-ын төрөлжсөн мэргэшлийн зургаан сарын сургалтыг явуулж буй билээ.

Энэ удаагийн төрөлжсөн мэргэшлийн сургалтад Эмгэг судлалын үндэсний төвөөс эмгэг судлаач эмч М.Пагамдулам, эмгэг судлаач эмч Г.Саруул, эмгэг судлаач эмч Х.Удвал нар, Баян-Өлгий аймгийн эмгэг судлаач эмч Х.Алмагүл, Дорнод аймгийн эмгэг судлаач эмч С.Дашдорж, Өмнөговь аймгийн эмгэг судлаач эмч Ц.Ихбаяр нар хамрагдаж, 2018 оны 05-р сарын 04-ний өдөр төгсөлтийн шалгалтаа өгч амжилттай төгслөө.