“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТАВТАЙ МОРИЛ 2018” уулзалтад оролцлоо

A- A A+
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТАВТАЙ МОРИЛ 2018” уулзалтад оролцлоо

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбоо ТТБ-аас хамтран зохион байгуулсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТАВТАЙ МОРИЛ 2018” шинэ, залуу эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжих гуравдугаар уулзалт 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн ордны их танхимд боллоо.

Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийн төгсөлт болж байгаатай холбогдуулан энэхүү арга хэмжээний үеэр Эмгэг судлалын үндэсний төв сул ажлын байрыг олон нийтэд зарлахын зэрэгцээ байгууллагын үйл ажиллагааг сурталчлан ажиллаа.