Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 онд хийх төлөвлөгөөт мэргэжлийн хяналтад дүгнүүлэв.

A- A A+
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 онд хийх төлөвлөгөөт мэргэжлийн хяналтад дүгнүүлэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 онд хийх төлөвлөгөөт “Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалтай холбоотой чиглэл”-ээр мэргэжлийн хяналт буюу төрийн хяналт шалгалтаар Эмгэг судлалын үндэсний төв бага эрсдэлтэй, зөрчил, дутагдалгүй гэж дүгнүүлэв:

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу 2018 онд хийх төлөвлөгөөт шалгалтыг “Тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалтай холбоотой чиглэл”-ээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж буй эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгальмаа нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн хугацаанд Эмгэг судлалын үндэсний төв дээр хяналт шалгалтыг явуулав.

Энэхүү хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн санал, дүгнэлтээр: Эмгэг судлалын үндэсний төв нь холбогдох хууль тогтоомж, стандартад заасны дагуу улсын хэмжээнд амьд ахуйн эд, эсийн шинжилгээ, эмгэг судлалын задлан шинжилгээ хийх, эмнэлзүйн эмгэг судлалын лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа хангалттай сайн гүйцэтгэж байна гэж дүгнэгдэн, шалгуулж, эрсдэлийн үнэлгээгээр 17.4%/230/30/ буюу “Бага” эрсдэлтэй, зөрчил, дутагдалгүй гэж дүгнүүлэв.

 

ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЧАНАРЫН АЛБА