“Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан Баярын хурал боллоо

A- A A+
“Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан Баярын хурал боллоо

Жил бүрийн олон улсын сувилагчдын өдрийн хүрээнд мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулж, тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирлын тушаалаар Эмгэг судлалын лавлагаа лабораторийн хамт олон 2018 оныг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор Олон улсын сувилагчдын өдрийг угтан олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Баярын хурал”-аа хийлээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд лавлагаа лабораторийн техникч нарын дунд “Би ёс зүйг эрхэмлэгч” аян зарлан, шилдэг лабораторийн техникчээр Н.Баярмаа, Г.Энхжаргал, Г.Алтаншагай нарт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

 

 

 

 

Мөн Эмгэг судлалын үндэсний төвийн лабораторийн хөгжил хувь нэмэр оруулан ажиллаж буй лабораторийн техникч С.Анхтуяа, Г.Энхсайхан нар Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэгээр шагнагдлаа.