Төрийн одон медалиар шагнагдлаа

A- A A+
Төрийн одон медалиар шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар 14-ны өдрийн 189 дүгээр зарлигаар Эмгэг судлалын үндэсний төвийн лабораторийн техникч Н.Өлзийбаяр “Алтангадас” одонгоор шагнагдлаа. Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга төрийн одон медалийг гардуулж, байгууллагын хамт олон халуун баяр хүргэлээ.

Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж Төрийн одон медаль хүртсэн лабораторийн техникч Н.Өлзийбаяр танд баяр хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.