Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/155 дугаар тушаалаар Эмгэг судлалын үндэсний төвийн ахмад ажилтан Д.Наранцэцэг Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдлаа. Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хамт олны өмнө шагналыг гардуулан, баяр хүргэлээ.
Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулан ажилласан Д.Наранцэцэг танд баяр хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.


.png)
