Монгол улсын анхны эмгэг судлаач эмч, Анагаах ухааны доктор, профессор Б.Гомбо агсны нэрэмжит сургалтын танхимын нээлт болж байна

A- A A+
Монгол улсын анхны эмгэг судлаач эмч, Анагаах ухааны доктор, профессор Б.Гомбо агсны нэрэмжит сургалтын танхимын нээлт болж байна

Монгол улсын анхны эмгэг судлаач эмч, Анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбо агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан Эмгэг судлалын үндэсний төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасагт сургалтын танхимийн нээлт энэ билэгт сайн өдөр тохиож байна.  

Нээлтийн үйл ажиллагаанд Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга, удирдлагын баг хамт олон,  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль Эмгэг бүтэц, үйл судлалын тэнхимийн хамт олон, үе үеийн эмгэг судлаач эмч, лаборант, ажилтан, ажилчид болон Б.Гомбо агсны гэр бүл, үр хүүхдүүд оролцон, түүний гавьяа зүтгэл, намтар түүхийн дурсамж бүхий номын дээжийг гардууллаа.

Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2018 оны “Арга хэмжээ зохион байгуулах тухай” А/42 дугаар тушаалаар Хүүхдийн эмгэг судлалын тасгийг Анагаах ухааны доктор, профессор Б.Гомбо агсны нэрэмжит болголоо.

Монгол анхны эмгэг судлаач эмч Б.Гомбо агсны нэрэмжит сургалтын танхимд түүний цээж баримлыг байрлуулан, хэрэглэж байсан бичгийн ширээ, микроскоп, камер, бичгийн машин, бусад техник хэрэгсэл болон гар бичмэл тэмдэглэлийн дэвтэр, протокол зэргийг байрлуулан олон нийтэд танилцуулан, түүний эмгэг судлалын салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг дурсан санаж, хойч үеийнхэндээ сурталчилах үйл ажиллагаа болж байна.