2018 оны 5-р сарын 24-30-ны хооронд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга, эмгэг судлаач эмч Б.Ганзориг АНУ-ын Сиатлл хотын Сиатлл Хавдрын Тусламж Үйлчилгээний Нэгдэл, Фред Хатч судалгааны төв, Лос Анжелес хотын Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Кек Анагаах Ухааны төвөөр зочлон эмгэг судлалын тасаг, эмгэг судлалын лабораторийн үйл ажиллагаа болон тус төвүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.
Айлчлалын хүрээнд Сиатлл Хавдрын Тусламж Үйлчилгээний Нэгдлийн дархлал судлалын тасгийн эрхлэгч АУ-ны доктор Б.Гансувд эмч, Кек Анагаах Ухааны төвийн Феловшип программ хариуцсан захирал АУ-ны доктор, эмгэг судлаач эмч Элатре Вафаа, эс судлалын зааварлагч АУ-ны доктор Сухуа Лин нартай уулзаж Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлаач эмч, эс судлаач нар тус төвүүдэд богино хугацааны сургалтанд хамрагдах боломжийн талаар санал солилцлоо.