Хавдар судлалын үндэсний төв дээр 2018 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд “Аарцгийн хавдар төст үүсгэврийн оношлогоо, эмчилгээний менежмент” сэдэвт Олон улсын онол практикийн хурал болж, Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Б.Болортуяа, Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга Б.Ганзориг нар оролцлоо. Уг хуралд бага аарцгийн хортой, хоргүй хавдрын талаар, тэр дундаа өндгөвчний хорт хавдрын эрт үеийн оношлогоо, эмчилгээний асуудлаар олон улсын туршлага судаллаа.