Хавдар судлалын үндэсний төвөөс 2018 оны 06 дугаар 23-ны өдөр зохион байгуулсан "Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэлт ба менежментийн орчин үеийн чиг хандлага" сэдэвт Монгол-Солонгосын хамтарсан 2-р хуралд Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Б.Болортуяа, Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Б.Энхчулуун нар оролцлоо.
Тус хуралд Интермэд эмнэлгийн эмгэг судлаач эмч М.Жижгээ "Ходоодны хавдартай мэс заслын амьд сорьцыг шинжлэх", ХСҮТ-ийн эмгэг судлаач эмч Б.Анархүү "Ходоодны эрт үеийн хавдрыг эмгэг судлалын оношилогоо, HER2 рецепторын үнэлгээ" сэдвээр илтгэсэн нь хорт хавдрын оношилогоонд эмгэг судлаач эмч нарын үүрэг хариуцлага чухал болохыг харуулсан үйл явдал боллоо.