Эмгэг судлалын үндэсний төв, ЖАЙКА олон улсын байгууллага, Японы Хирошима их сургууль, Японы Камеда нэгдсэн эмнэлэг, Японы Фукуока их сургуулийн эмгэг судлалын тэнхимийн дэмжлэгтэйгээр 2018-2020 онд хэрэгжих “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” сургалтыг 2018 оны 07-дугаар сарын 04-өөс 06-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтын хүрээнд Япон улсын эмгэг судлалын профессор багш нар онолын лекц уншиж, олон улсын туршлагаас хуваалцсан бөгөөд Камеда Ерөнхий Эмнэлгийн Анатомийн болон Оношилгооны эмгэг судлалын тэнхимийн дэд дарга АУ-ны доктор, профессор Коичи Хонма эмгэг судлалын шинжилгээг биечлэн хийж үзүүлэн, Эмгэг Судлалын Үндэсний Төвийн болон аймаг орон нутгийн эмгэг судлаач эмч нар, туслах ажилтнуудын практик ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ орууллаа.