Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан бөгөөд 2018 оны энэ сарын арга хэмжээний чиглэлийн хүрээнд “Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчлах” өдөрлөг 2018 оны 09 дүгээр сарын 04 өдөр зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үеэр эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эмгэг судлалын үндэсний төвийн сул ажлын байрыг зарлахын зэрэгцээ, Эмгэг судлалын үндэсний төвд явагддаг төгсөлтийн дараах үндсэн, төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт төгсөлт, сургалтын арга зарчмын тухай мэдээллээр хангаж байгууллагын үйл ажиллагааг сурталчлан ажиллаа.