Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эмгэг судлалын үндэсний төв, Сүхбаатар Дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2018 оны 9 сарын 12-ны өдөр “Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг нийт ажиллагсдад зохион байгууллаа.
Сүхбаатар Дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас тус сургалтаар нийт ажиллагсдад гамшгийн тухай ерөнхий ойлголт, гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдал хангах, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийн хадгалалт, ашиглалт зэрэг сэдвээр мэдээлэл өгч, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ боллоо.