Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй холбоотой Засгийн газраас баталсан хүний эрх, хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эмгэг судлалын үндэсний төв, өөрийн баталсан төлөвлөгөөний дагуу Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран 2018 оны 9 сарын 14-ны өдөр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн байдал” сэдэвт сургалтыг төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдад зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамир тус сургалтаар нийт ажиллагсдад гэмт хэрэг, зөрчлийн тухай ерөнхий ойлголт өгч, харилцаа хандлага, ёс зүй, хөтөлбөрийн хэрэгжилт, хулгай, залилангийн гэмт хэрэг, МУ-ын хэмжээнд үйлдэгдэж буй хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгааны талаар болон хэрхэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боллоо.
БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА