Нийт ажиллагсдыг эрүүлжүүлэх хөтөлбөр эхэллээ.

A- A A+
Нийт ажиллагсдыг эрүүлжүүлэх хөтөлбөр эхэллээ.

Ажиллагсдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн чадвар түр алдалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэгийг, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран цусаар дамжих халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Үзлэгт хамруулснаар архаг өвчлөлийг бууруулах, эрт үед нь оношлуулах, хүндрэлээс сэргийлэх зэрэг үр дүнтэй арга хэмжээ болсон.

Ажиллагсдыг эрүүлжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэхээр ажлын байран дээр иогийн хичээлийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлүүллээ. Энэхүү арга хэмжээг “Төгөлдөр иога” төвтэй хамтран 3 үе шаттай зохион байгуулна.