Европын Эмгэг Судлаачдын Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг Европын Эмгэг Судлалын 30-р хурал нь 2018 оны 9 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд Испанийн Bilbao хотод болсон ба тус хуралд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлаач эмч О.Энхээ “Analysis of survival and prognostic factors of patients with brain glioma in Mongolia” сэдэвт ханын электрон илтгэлээр амжилттай оролцоод ирлээ. Хуралд нийт 87 орны 3400 эрдэмтэн, эмч судлаачид оролцож, 26 төрлийн сэдвээр 616 ханын илтгэл, 150 гаруй лекц хэлэлцүүлэгдсэн байна.
Дараа жилийн хурал Францын Парис хотод “Nice 2019 ECP” нэртэйгээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа орсон ба тун удахгүй илтгэлийн хураангуйг хүлээн авч эхлэх юм байна. Эрт бүртгүүлбэл хөнгөлөлттэй мөн Европын Эмгэг Судлаачдын Нийгэмлэгийн гишүүд тэтгэлэгтэйгээр оролцох боломжтой юм байна.