Эрүүл Мэндийн Сайдын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын 06 дугаар тоотын дагуу Эмгэг судлалын үндэсний төвийн нийт ажилчид “Анхан шатны тусламж үзүүлэх, амилуулах суурь тусламж”-ийн онол, дадлага хосолсон сургалтад хамрагдлаа. Сургалтын үр дүнд үй олныг хамарсан осол гэмтлийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, гамшгийн үеийн эмнэлгийн тусламжийн багийг чадваржуулах аргад суралцан, идэвхтэй оролцлоо.
Сургалт зохион байгуулж, хамтран ажилласан УНТЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх эмчтэй баг хамт олонд нийт ажиллагсдын өмнөөс талархлаа илэрхийлье.