Эмгэг Судлалын Үндэсний Төвийн нийт ажиллагсдын энэ долоо хоногийн өглөөний ярианы зочноор Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол улсын хүний гавьяат эмч М.Чимгээг урьж оролцууллаа. Гавьяат эмч маань “Баярлалаа” хүндэтгэлийн лекцээсээ багцлан ус мэдээллийг хэрхэн дамжуулдаг, усанд зөв мэдээлэл дамжуулах арга, усны зөв зохистой хэрэглээ, усны ид шидийн талаар бидэнд мэдээлэл өглөө. Маш сонирхолтой бөгөөд гайхалтай яриа хийж өгсөн С.Чимгээ эмч болон түүний баг хамт олонд талархсанаа илэрхийлж, олон хүнийг эмчлэх их үйлсэд нь амжилт хүсье.