Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ. Уг төсөл нь Монгол улсын болон Япон улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сараас эхэлж 5 жилийн турш хэрэгжих юм.
Төслийн хүрээнд Япон улсын Нара мужийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтыг хэрхэн зохион байгуулах талаарх сургалтад Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Чанарын албаны дарга, эмгэг судлаач эмч Э.Ундармаа амжилттай хамрагдаад ирлээ.