Резидент эмч, сургалт удирдагч багш, сургалтын албаны хамтарсан уулзалт боллоо.

A- A A+
Резидент эмч, сургалт удирдагч багш, сургалтын албаны хамтарсан уулзалт боллоо.

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн анатомийн үндсэн мэргэшлийн 2016 – 2019 оны хооронд суралцаж буй резидент эмч нар, төвийн удирдлага, сургалт удирдагч багшлах бүрэлдэхүүн, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба хамтран  нээлттэй уулзалт ярилцлага хийлээ.

Сургалтын албанаас резидент эмч нарын сургалтаас ямар мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагыг эзэмшдэг, үүнд сэтгэл ханамж хэр байгаа талаар тодорхойлох асуумж судалгааг авч, үр дүнг танилцууллаа. Мөн уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайдын 2017 оны A/337 дугаар тушаалын I-р хавсралт “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам” -ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургалтын чанарыг сайжруулах, чадварлаг эмгэг судлаач эмч бэлтгэх, сургалтын хөтөлбөрт шинэчлэлт хийх талаар санал хүсэлтээ харилцан солилцлоо.

ССЭШГХАлба