Олон Улсын Ахмадын өдрийг дэлхий нийтээр 1990 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн ба 2015 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас уг өдрийг “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн улс орнууддаа уриалсан билээ.
Уг өдрийг угтан 2018 оны 10-р сарын 1-ны өдөр Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа Эмгэг Судлалын Үндэсний Төв хүндэтгэл үзүүллээ. Энэ өдөр хүрэлцэн ирсэн ахмадууд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн өнөөгийн байдал, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологитой танилцан, залуу үеийн эмч, мэргэжилтнүүддээ сургамж хайрлалаа.
Уран ухаанаар бууриа дээдэлсэн
Удмын заяаг бататган мөнхөлсөн
Холч ухаант ахмад буурлууддаа
Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.