Олон Улсын Ахмадын өдрийг дэлхий нийтээр 1990 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн ба 2015 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас уг өдрийг “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн улс орнууддаа уриалсан билээ.
Эмгэг Судлалын Үндэсний Төв үе үеийн ахмад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг Геронтологийн Үндэсний Төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр зүрх судас-зүрхний билэг, мэдрэл-тархины бичлэг, ЭХО, уламжлалт сэргээн засах, настны эмчийн үзлэг багтаж байгаа бөгөөд эрүүл аж төрөх талаар мэдээлэл, зөвлөгөө авч байна.
Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байсан ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.