Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

A- A A+
Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Эрүүл мэндийн сайдын 2018 оны ... сарын ... өдөр баталсан “Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд төрөлжсөн мэргэжлийн баг ажиллах удирдамж, хуваарь”-ийн дагуу тус Эмгэг судлалын үндэсний төв 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд ажиллалаа.

Ахмад настны үндэсний төвийн 124 ахмадууд болон ажиллагсдыг эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээнд хамруулан, эмэгтэйчүүдийн хавдар, хавдрын урьдал эмгэгийн эрт илрүүлэг, оношлогоо зохион байгуулав.

Мөн Эмгэг Судлалын Үндэсний Төвийн нийт эмч, ажиллагсдын дунд “Сайн Үйлс” аян зохион байгуулж, Ахмад настны үндэсний төвийн ахмадуудад цаашид гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх зорилгоор “Аниос” фирмийн бактерийн эсрэг гарын шингэн саван, гар халдваргүйжүүлэх гель, нойтон сальфетка, мөн байнгын асаргаа шаардлагатай ахмадуудад памперсөвдгөвч, оймс зэрэг хэрэгцээт эд зүйлсийг гардуулан өглөө