Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

A- A A+
Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албанаас дараах асуудлыг зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүллээ.

Үүнд:

1. ЭСҮТ-ийн захирлын 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн А/88 тоот тушаалаар шинэчлэн баталсан “Эмгэг эд судлалын лааны тосон цутгамаг болон эд, эсийн бичил бэлдмэл, шинжилгээний дүгнэлт, бүртгэл, Эмгэг судлалын шинжилгээний протокол хадгалах, ашиглуулах журам”-ыг танилцуулах

2. ЭСҮТ-ийн архивын материал, протокол ашиглах судлаачдын хүсэлтийг танилцуулж, зөвшөөрөл өгөх

3. Эмгэг судлалын чиглэлээр төсөл, эрдмийн зэрэг, цол хамгаалах хүмүүст судалгааны сэдэвт санал авах

Мөн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, дараах бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.

Эрдмийн зөвлөлийн дарга: АУ-ны доктор, эмгэг судлалын профессор Ш.ЭнхтуяаЭМЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, зөвлөх зэрэгтэй хавдар судлаач эмч,

Эрдэмтэн нарийн бичгийн дарга:  АУ-ны доктор О.Дуламсүрэн, ЭСҮТ-ийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга

Гишүүд:

  1. О.Сэргэлэн, АШУ-ны доктор, профессор
  2. Э.Баярмаа, АУ-ны доктор, профессор
  3. Д.Оюунчимэг, АУ-ны доктор, профессор
  4. Г.Отгонсүрэн, АУ-ны доктор, клиникийн профессор
  5. М.Цэрэнбат, АУ-ны доктор
  6. Д.Янжинсүрэн, АУ-ны доктор, дэд профессор
  7. Д.АдилзаяаАУ-ны доктор