Үндэслэл
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан Эмгэг Судлалын Үндэсний Төв нь тус төвд суралцаж буй резидент эмч нар болон хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудын оюутан, залуусыг хамруулан “Эрүүл оюутан – Эрүүл ирээдүй” өдөрлөгийг 10 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд Эмгэг Судлалын Үндэсний Төв дээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Зорилго
Эмгэг судлалын төрөлжсөн тусламж үйлчилгээ, мэдээлэл сургалт сурталчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлж тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, зөв зан үйлийг төлөвшүүлэх, их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг нь оюутан залуусын дунд зонхилон тохиолддог өвчлөл, өвчний тархалтыг хязгаарлахад чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах зөв дадлыг нэмэгдүүлэх, гарч болзошгүй эрсдэлийг бууруулах, тэдэнд шаардлагатай мэдлэг мэдээллийг олгоход чиглэгдэнэ.
Зорилт
- Оюутан залуусыг хамруулж, тэдгээрээр дамжуулан оюутан, залуусын хандлага, зан үйлийг сайжруулах
- Оюутан, залуусын эрүүл мэндийн асуудалд их, дээд сургуулийн удирдлага, эмнэлэгүүд, холбогдох байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
Зохион байгуулагч: Эмгэг Судлалын Үндэсний Төв
Хариуцагч: Сургалт, Судалгаа, Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны албаны дарга О.Дуламсүрэн (8881-7167), Сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Лхам-Янжин (9418-7847)
Дөрөв. Хамрах хүрээ
- Эмгэг Судлалын Үндэсний Төвийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын I, II дамжааны резидент эмч нар, төвийн эмгэг судлаач эмч, эс судлаач эмч, технологич, лабораторийн техникч нар хамтран ажиллана.
- Эмгэг Судлалын Үндэсний Төвтэй хамтран ажилладаг дараах их дээд сургуулийн оюутан, залуус хамрагдана. Үүнд:
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
- Этүгэн Их Сургууль
- Шинэ Анагаах Ухаан Их Сургууль
- Глобал Удирдагч Дээд Сургууль
Тав. Үйл ажиллагааны хөтөлбөр
Хуваарь |
10/23 МЯГМАР |
10/24 ЛХАГВА |
Хамтран ажиллах байгууллагууд |
Эмгэг Судлалын Үндэсний Төв байр |
Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасаг |
10:00~ Өдөрлөгийн нээлт ЭСҮТ-ийн захирал Г.Уянга |
10:00~10:10 Тасгийн танилцуулга- Эмгэг судлаач эмч Г.Ганхүү |
|
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн V, VI дамжааны оюутнууд |
10:10:11:00 Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч Ц.Бүжидмаа, ЭСЭИАлбаны дарга Б.Ганзориг, II дамжааны резидент эмч нар |
10:10:11:00 Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч М.Пагамдулам Эс судлаач Б.Баттулга I дамжааны резидент эмч нар |
Этүгэн Их Сургуулийн V, VI дамжааны оюутнууд |
11:00~12:00 Эмгэг судлаач эмч Б:Энхчулуун, Эс судлаач О.Цолмон II дамжааны резидент эмч нар |
11:00~12:00 Эмгэг судлаач эмч Л.Басхүү Эс судлаач Б.Баттулга I дамжааны резидент эмч нар |
Глобал Удирдагч Дээд Сургуулийн төгсөх дамжааны оюутнууд |
13:00-14:00 Лабораторийн эрхлэгч Г.Саруул, Эс судлаач О.Цолмон II дамжааны резидент эмч нар |
13:00-14:00 Эмгэг судлаач эмч Ш.Болортуяа Эс судлаач Б.Баттулга I дамжааны резидент эмч нар |
Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн III дамжааны оюутнууд
|
14:00-15:00 Эмгэг судлаач эмч М.Цэцэгдэлгэр Эс судлаач О.Цолмон II дамжааны резидент эмч нар |
14:00-15:00 Эмгэг судлаач эмч Г.Ганхүү Эс судлаач Б.Баттулга I дамжааны резидент эмч нар |
|
15:00 Өдөрлөгийн хаалт ЭСҮТ-ийн Сургалт, Судалгаа, Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны албаны дарга О.Дуламсүрэн |
Зургаа. Хүлээгдэж буй үр дүн
- Эмгэг Судлалын Үндэсний Төвийн үндсэн үйл ажиллагааг таниулж сурталчилсан байна.
- Оюутнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ач холбогдлыг ойлгож, цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандах хандлага нэмэгдэнэ.
- Эмгэг эд, эсийн шинжилгээний талаар үнэн зөв мэдээлэлтэй болсон байна.
- Сургуулиудын зүгээс оюутнуудын эрүүл мэндийн байдалд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах байдал тодорхой хэмжээгээр сайжрах юм.