“Бид хамтдаа” явган аялал зохион байгуулагдлаа

A- A A+
“Бид хамтдаа” явган аялал зохион байгуулагдлаа

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамираар хичээллэхэд дэмжлэг үзүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Бид хамтдаа” явган аялалыг Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгууллаа.

Бидний маршрут Чингисийн Хүрээ амралтын газраас урагш Богдхаан хайрханы орой орчимд явган аялж, хүрээлэн буй орчны цэвэрлэгээ хийлээ. Явган аялал нь хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ төдийгүй ажиллагсдыг эвсэг хамт олонч, нөхөрсөг харилцааг бэхжүүллээ.