“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ -2018” үзэсгэлэнд оролцож байна

A- A A+
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ -2018” үзэсгэлэнд оролцож байна

Монгол улсад Эм хангамжийн салбар үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монголын эмнэлгийн имженерчлэлийн нийгэмлэг, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо, Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо, “Мишээл групп” ХХК-тай хамтран 2018 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулж буй “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ -2018” үзэсгэлэнд Эмгэг Судлалын Үндэсний Төв оролцож байна.

Эмгэг Судлалын Үндэсний Төвд шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй оношлогооны дэвшилтэт техник, технологийн талаар болон байгууллагын үйл ажиллагааг үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд сурталчилахын зэрэгцээ төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай харилцан туршлага солилцон ажиллаж байна.