Эмгэг Судлалын Үндэсний төвийн Ёс зүйн салбар хорооноос зохион байгуулж буй “Бид ёс зүйг дээдлэгч хамт олон” аяны хүрээнд “СИОН” баг “Талархлын мод”-ыг цэцэглүүлсэн бөгөөд үүнийгээ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамтдаа тарихыг уриалсан.
2018 оны 10 дугаар сарын 13 –ны өдөр Эмгэг судлалын үндэсний төвийг төлөөлж үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, байгууллагын хаягт газрыг бий болголоо.