Эрүүл Мэндийн Сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 9, 10 дугаар сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зохион байгуулах шийдвэр гаргасантай холбогдуулан Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Эмгэг судлалын төрөлжсөн тусламж үйлчилгээ, мэдээлэл сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлж, оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, зөв зан үйлийг төлөвшүүлэх, их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “ЭРҮҮЛ ОЮУТАН – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг өдөрлөгт манай төвтэй хамтын ажиллагаатай АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Этүгэн Их Сургууль, Глобал Удирдагч Дээд Сургууль, Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн багш, оюутнууд болон тус төвийн “Анатомийн эмгэг судлал” үндсэн мэргэшлийн сургалтад шинээр элсэн орсон резидент эмч нар нийт 130 орчим оюутан, залуус хамрагдлаа.
Хамтран ажилласан их дээд сургуулийн удирдлагууд болон сургалтын албанд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба