“БИД ЁС ЗҮЙГ ДЭЭДЛЭГЧ ХАМТ ОЛОН” аян өндөрлөлөө

A- A A+
“БИД ЁС ЗҮЙГ ДЭЭДЛЭГЧ ХАМТ ОЛОН” аян өндөрлөлөө

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захиргаа, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо хамтран 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай “БИД ЁС ЗҮЙГ ДЭЭДЛЭГЧ ХАМТ ОЛОН” аяныг зарласан.  

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг нийт ажиллагсдаар сахин ажиллуулах, харилцаа хандлага, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилготой 4 баг аяны хугацаанд олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг шинэлэг хэлбэрээр олон үйл ажиллагааг зохион байгууллаа.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ сэдэвт гэрийн даалгаврын урлаг соёлын үзүүлбэр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж шүүгчээр ЭМЯ-ны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Ш.Энхтуяа, ЭСҮТ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга Э.Ундармаа, нарийн бичгийн дарга Ц.Должинсүрэн нар ажиллаа.

Аяны хугацаанд зохион байгуулсан арга хэмжээ, эмнэлгийн мэргэжилтний ажлын байранд мөрдөх нийтлэг журмыг сахин ажилласан байдал болон хаалтын үйл ажиллагааны үеэр зохион байгуулагдсан асуулт, хариулт, гэрийн даалгаврын нийлбэр дүнгээр “Жаргалант Ирээдүй” баг бусдыгаа хошуучлан 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийн эзэн боллоо. Удаах байранд “Давхар харилцаа” баг шалгарч 1,500,000 (нэг сая таван зуун мянган) төгрөг, 3-р байранд “СИОН” баг, “Цэнд ба түүний нөхөд” баг тодорч тус бүр 1,000,000 (нэг сая) төгрөгөөр шагнагдлаа.

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн нийт ажиллагсад бид ёс зүйг дээдлэгч хамт олон болж, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварын суурь зарчим болох мэргэжлийн ёс зүйн мэдлэгээ дээшлүүлж, бусдад түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Аянд идэвхтэй оролцсон нийт хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье!