2018 оны 10 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн мэдээлэл технологийн ажилтан Б.Цэнд 2018-2020 онд “ЖАЙКА” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжих “Уушиг тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд Японы Хирошима хотын Анагаахын Зайн Оношилгооны төв, Ханамацу хотын HANAMATSU ХХК-нд LookRec систем болон Nanozoomer зайн оношилгооны төхөөрөмжийн техник хангамж, LOOKREC системийн ашиглалтын сургалтад хамрагдлаа. LookRec систем нь Япон-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дэмжих систем ба алсын зайнаас оношийн зөвлөгөө зөвлөмж өгөх боломжийг нэмэгдүүлэх, оношилгооны чадамжийг сайжруулах давуу талтай юм.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба


.png)
