Эмгэг судлаач эмч нарын давтан сургалт “Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг”-т зохион байгуулагдав

A- A A+
Эмгэг судлаач эмч нарын давтан сургалт “Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг”-т зохион байгуулагдав

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлаач эмч нарын давтан сургалтын ээлжит хичээл “Эмгэг судлалын шинжилгээний онош бичих аргачлал, орчин үеийн чиг хандлага” сэдвээр 2018.10.31-нд зохиогдож, эмгэг судлаач эмч Г.Ганхүү, Г.Ганчимэг, Г.Саруул нар хичээл бэлтгэн явууллаа. Энэ удаагийн хичээл нь “Б.Гомбын нэрэмжит хүүхдийн эмгэг судлалын тасаг”-ийн сургалтын танхимыг нээгдсэнээс хойш тус тасагт анх удаа зохион байгуулагдсанаар онцлог боллоо.

Уг хичээл нь эмгэг судлалын шинжилгээний протоколд чанарын гадаад хяналт хийсэн зөвлөмжийн дагуу эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанар сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээ юм.