“Эмнэлзүйн сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтанд хамрагдлаа

A- A A+
“Эмнэлзүйн сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтанд хамрагдлаа

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд зохион байгуулж буй “Эмнэлзүйн сургалтын сургагч багш бэлтгэх” ээлжит сургалтанд тус төвийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга, АУ-ны доктор О.Дуламсүрэн, АУ-ны магистр Г.Ганхүү нар 2018 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд хамрагдлаа. Уг сургалт нь Япон улсад төгсөлтийн дараах сургалтын сургагч багшийг бэлтгэдэг сургалттай ижил агуулгатай мини лекц, хэлэлцүүлэг, лекц дадлага хосолсон хэлбэрээр явагддаг үр өгөөжтэй, сонирхолтой сургалт боллоо. Жайка төслийн  ахлах зөвлөх Иноүэ Нобуаки болон төслийн баг хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье!

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба