Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлаач эмч нартай хамтарсан вебинар сургалт боллоо

A- A A+
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлаач эмч нартай хамтарсан вебинар сургалт боллоо

Тус төвөөс зохион байгуулагдаж буй “Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинарийг хүрээнд 10-р сарын 25-ны Даваа гаригт “Ходоодны биопсийн шинжилгээ – хавдрын сэжигтэй тохиолдол хэлэлцүүлэг” сэдэвтэй цахим сургалт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, Тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа болон эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Ч.Мөнхжаргал нар удирдан явууллаа.

Уг сургалтанд нийслэл болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудаас нийт 33 холболтоор 50 орчим эмч, эд эс судлалын лабораторийн техникч, эмнэлгийн мэргэжилтэн нар холбогдлоо.

Дараагийн вэбинар сургалт маань 11-р сарын 04-ний Пүрэв гаригт 15:30 цагаас “Төрөхийн гэмтэл, хоол боловсруулах замын эрхтний гажиг” аутопсийн тохиолдолыг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, эмгэг судлаач эмч Ц.Цэрэндагва танилцуулж, ЭСҮТ, ЭСТҮА, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Л.Басхүү зөвлөн явуулахаар төлөвлөөд байна. Иймд сонирхсон эмч, мэргэжилтэн нар доорх холбоосоор нууц үггүй шууд нэвтрэх боломжтой. 

 

Zoom link: https://us02web.zoom.us/j/86978605126
Meeting ID: 869 7860 5126

Хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба