"ЭМГЭГ СУДЛАЛ-ЭРДЭМ СУДЛАЛ 2021" Эрдэм шинжилгээний цахим бага хурал амжилттай болж өндөрлөлөө

A- A A+

Эмгэг Судлалын Үндэсний Төв, АШУҮИС, БАС, Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим хамтран зохион байгуулсан "ЭМГЭГ СУДЛАЛ-ЭРДЭМ СУДЛАЛ 2021" эрдэм шинжилгээний хурал 2021 оны 10 сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр амжилттэй зохион байгуулагдлаа.

Уг хурал нь эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач нарыг хамруулсан үндэсний хэмжээний томоохон хурал бөгөөд тус хурлаар эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг хэлэлцүүлэн шалгарууллаа. Үүнд:

Судалгааны өгүүлэлийн ТЭРГҮҮН байрт: ЭСҮТ, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч, Судлаач Х. Удвал нарын “Монгол хүүхдэд тохиолдож буй нейробластик хавдрын эмгэг судлалын ялган оношилгоо” сэдэвт бүтээл

Судалгааны өгүүлэлийн ДЭД байрт: УХТЭ, Эмгэг судлаач эмч, Судлаач Х.Жанибек нарын “Элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлөх зарим генүүдийн мутацийг тодорхойлсон байдал” сэдэвт бүтээл

Эмнэлзүйн ховор тохиолдол ТЭРГҮҮН байрт: ЭСҮТ, Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга, Судлаач Г.Ганхүү нарын “Эмгэг судлалын шинжилгээгээр оношлогдсон ихэс доторх хориокарциномын ховор тохиолдол” сэдэвт бүтээл

Тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Эрдмийн хуралд амжилттай оролцсон нийт судлаач эмч нартаа амжилт хүсэн цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!

Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүд "МОНГОЛЫН ЭМГЭГ СУДЛАЛ СЭТГҮҮЛ"-ийн тусгай дугаарт хэвлэгдэн нийтлэгдэхээс гадна нийслэл хот болон 21 аймгийн эмнэлгийн байгууллагуудад тараагдах юм.

Түүнчлэн хурлыг ивээн тэтгэсэн байгууллагууд болох ETEMO эмнэлэг, Monbiopharm, CLWH үр шилжүүлэн суулгах эмнэлэг, MGU ХХК болон АШУҮИС, БАС, Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхимийн хамт олондоо гүнээ баярласан талархаснаа илэрхийлэе.

 

Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба